Танилцуулга

Зорилго:

“Дээд Бодь” хийд нь Дашчойлон хийдийн дэд хамба Ч.Цэдэндамбын санаачлагаар бурханы шашны зан үйл, Монголын уламжлалт соёл, боловсролыг сэргээж хөгжүүлэх, сүсэгтэн олны оюуны хэрэгцээг хангахад туслах зорилгоор 2001 оны 3н сард байгуулагдсан юм. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бурханы шашны сүм хийд, сургууль байгаагүй үед анхлан суурь тавьж сүсэгтэн олонд үйлчилж эхэлсэн.

Бүтэц зохион байгуулалт:

“Дээд Бодь” хийд нь нийт 17 лам нартай бөгөөд хамба, ловон, гэсгүй, унзад, голч, човомбо, дуганч зэрэг бурханы шашны хийдэд байдаг нийтлэг бүтэц, хэргэм зэргийн хувиарлалтыг хийж лам нар мяндаг тушаалын дагуу ажилладаг юм.